Цэцэрлэг, сургуулийн танхимын хичээл маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 13

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс 100 хувь танхимаар явагдана. 

Засгийн газраас Омикрон хувилбарын тархалт дотоодод их байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар явуулах шийдвэрийг гаргаж байсан.  Тэгвэл халдварын тархалт буурч, дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа учраас энэхүү шийдвэрийг цуцалж буйгаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Ингэснээр маргаашнаас бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top