“Зөгийн балыг би хэрхэн хэрэглэдэг вэ?” сошиал уралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Зөгийн балны ач холбогдол, олон талт хэрэглээг таниулах, нөгөө талдаа зөгийн балны үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах энэхүү төслийн нэг хэсэг болгож  өнөөдрөөс буюу энэ сарын 13-21-ны өдрүүдэд “Honey Week” зөгийн балны долоо хоногийн аян зохион байгуулж буй. Аяны хүрээнд "Би зөгийн балыг хэрхэн ашигладаг вэ?" гэх зөгийн балыг хэрхэн сонирхолтойгоор ашигласан жороо хуваалцах сошиал уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцохын тулд:

  • Өөрийн сошиал суваг дээрээ зөгийн балыг хэрэглэдэг аргаасаа хуваалцсан текст бичвэр, эсвэл лайв бичлэг хийх
  • Оруулсан постынхоо линкийг "Honey Week Mongolia" пэйж хуудсанд чатаар илгээх
  • #HoneyWeek #HoneyBee #HoneyLife гэсэн "хаштаг"-ыг заавал ашигласан байх
  • Шалгаруулалтын үр дүнг аянд нэгдсэн газруудын ахлах тогооч нар болон зохион байгуулагчид шалгаруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top