Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, тухайн жилдээ онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг билээ. Харин энэ жилийн тухайд "Чингисийн одон" гардуулахгүй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадад томилолтоор ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
Түвшинбаярынхыг хураан авч Болдсайханд агчихөж болно ш дээ.