ЭМГЭНЭЛ: Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт өвчний улмаас таалал төгсжээ. 

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төржээ. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэн, Радио, телевизийн улсын хороо буюу Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар ажлын гараагаа эхэлж, МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан юм. 

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж байв.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.150) 2025 оны 03 сарын 13

Ямар харамсалтай юм бэ. Хайран залуу

1  |  0
zochin(202.179.26.172) 2025 оны 03 сарын 13

yagaad ve !, ymar ich charamsaj bna!, um sain amgalan boltugai

1  |  0
Zochin(66.181.161.5) 2025 оны 03 сарын 13

Ymar haramsaltai um be . Denduu zaluugaara yvchihlaa daa hairan uma. Um mani bad mi hum

3  |  0
059(64.119.29.144) 2025 оны 03 сарын 13

emgenel ar gert ni ilerkhiiliye....um sain amgalan boltugai

2  |  0
Top