
Хөдөлмөрийн баатар, ахмад тээвэрчин Ванчинжавын ДАНХАР 2021 оны 07-р сарын 09-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, төрөл төрөгсөдбидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Бидний хайрт аав Данхар 1931 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг, Цагаан оломд малчин ард Ванчинжавын гурав дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа эхээс өнчирч эцгийн сургаалиар хүмүүжинэрийн цээнд хүрсэн. 1951 онд Улаанбаатар хотын Авто сургуульд суралцан жолооч гэсэн эрхэм мэргэжлийгэзэмшин Авто тээврийн 1-р баазаас ажил хөдөлмөрийнгараагаа эхлүүлж, эх орныхоо бүтээн байгуулалт, Монгол улсын авто тээврийн хөгжилд түүчээлэн тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тээвэрчин билээ.
Ажиллах хугацаандаа 2,3,4,5-р таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, хүн тээвэр, ачаа тээвэр, шатахуун тээвэр гэсэн гурван төрлөөр Улсын аварга болсноос Шатахуун тээврийн улсын 4 удаагийн аварга болж, 20 жилийн ажлыг 5 жилд багтаан хийж байсан юм. Аав маань зам тээврийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, үргүй зардлыг хэмнэх үүднээс хос чиргүүл, замын дэржигнүүр сааруулах хэрэгсэл, шатахуун хэмнэх төхөөрөмж, хөрзөн хуулагч, өвс ачигч зэргийгсанаачлан зохион бүтээж амьдралд нэвтрүүлж байсан шинийг санаачлагч байлаа.
Тэрээр Тэргүүний ажилтан залуу, Онц тээвэрчин, дөрвөн удаа Таван жилийн гавшгайч цол тэмдэг хүртэж, түүхт ойн медалиудааар шагнагдаж байсны зэрэгцээ төр засгаас түүний хөдөлмөрийг өндрөөрүнэлж 1956, 1978 онд Алтангадас одон, 1964 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1971 ондХөдөлмөрийн баатар цол хүртээж Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан юм.
Цуцашгүй хөдөлмөрч хайрт аавын маань гэгээн дурсгал бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.
Ум сайн амгалан болтугай.
Ванчинжавын Данхарын үр хүүхэд, ач зээ нар, төрөл төрөгсөд

Сэтгэгдэл ( 1 )
Ээ хоорхий доо, Монголын орчим уеийн авто тээврийн манлайнуудын нэг Данхар гуай бурхандаа явждээ, Монголын авто тээврийн Хоолыг хороож 2 гуй сэтгэлээр зутгэж явлаа, Данхар баатар Монголынхоо бух нутгаар буян хишгээ хуртээсэн та Минь амгалан Сайхан нойрсдоо, Таны гэгээн дур, алдар суу уеийн уед мандан бадарч байхболтугай