МЗХ: Төрийн далбаанд ХҮНДЭТГЭЛ үзүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр Монголын Залуучуудын Холбооны хамт олон Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн болон өнөөгийн МЗХ-ны тугаа мандууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оноос хойш Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй. Мөн энэ өдөр МЗХ өөрийн тугандаа хүндэтгэл үзүүлдэг. Анх Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр байгуулагдаж, 70 жилийн турш МХЗЭ нэртэйгээр, сүүлийн 30 жилд МХЗ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй, Азийн анхны залуучуудын байгууллага энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэхүү түүхт 100 жилийн ой болон Төрийн далбааны өдөрт зориулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од баяр хүргэн үг хэлж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд МЗХ-ны тугийг, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны тэргүүн Монгол Улсын Ардын багш, академич, профессор Д.Дашжамц МЗХ-ны тугийг өргөн мандуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top