Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг. Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсэж, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна.
Гэмтлийг устгахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )
Gemtliig ustgaad baihdaa yahav dee muu er daind tuuruv gej xaxaxxaxaxxxa