Өнөөдөр 15.00 цаг орчим Улаанбаатар хотын ихэнх хэсэг болох зарим аймгуудад цахилгааны хангамж доголдолж, цахилгаан тасраад байна.
Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр цахилгаан тасарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг. Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарласан гэх мэдээллийг УБЦТС ТӨХК-иас өглөө.
Эхний ээлжинд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг зэрэг байгууллагуудын цахилгааныг сэргээгээд ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар аймагт цахилгаан тасарсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 3 )
…
.
Говьсүмбэрт алга оо