Монгол-Оросын найрамдлын буухиа уулзалт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хоёр орны хооронд зохиож буй "Найрамдлын буухиа" цахим цуврал уулзалтын ээлжит яриа Русский Дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болжээ.

“100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын цахим буухиа уулзалтыг энэ удаа Улаанбаатар-Улаан-Үд хотын хооронд зохиожээ.

Цахим уулзалтад Монгол Улсаас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Учрал, Д.Өнөрболор нар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Соёлын сайд Номин, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол-ОХУ-ын бизнес зөвлөлийн тэргүүн Э.Оюунтэгш, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан аймгийн удирдлага, ОХУ-ын талаас Төрийн думын төлөөлөл, Буриад улсын Соёлын дэд сайд болон Улаан-Үд хотын дарга, ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгч нар, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцлоо.

Уулзалтыг ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нээв. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх С.А.Краминцов мэндчилгээ дэвшүүллээ.

Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор уг цахим буухиа уулзалтыг найман сарын турш хэрэгжүүлэх тухай "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас онцоллоо. Москва-Улаанбаатар хотоос эхэлсэн цахим буухиа уулзалт Новосибирск-Улаанбаатар, Барнаул-Улаанбаатар, Горно-Алтайск-Кызыл-Улаанбаатар хотоор өртөөчилж, тав дахь уулзалтыг Эрхүү-Улаанбаатар хотоор буухиалсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top