“Харанга” хамтлаг хоёр гавьяаттай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байна. 1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан уг хамтлагийн гурван гишүүн Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм цолны эзэд юм. Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цол хүртээд байсан бол өнөөдөр /2019.10.29/ нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат цолоор энгэрээ мялаах юм байна.

Энэ талаар “Харанга” хамтлаг өөрийн фэйсбүүк хуудастаа “Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш хоёр маань урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээрээ, бидний хүсэн хүлээсэн гавьяат шагналыг хүртэх болжээ. Та хоёртоо баяр хүргэн мэхийн ёсолъё” гэж бичсэн байв.

“Харанга” хамтлаг 2016 онд "Алдрын од" шагнал хүртсэн хоёр дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын төв өргөөний дэргэд хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулсан байдаг.
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр (202.179.26.109) 2019 оны 10 сарын 29

Хар тамхичин хамтлаг

0  |  0
SS(192.82.70.228) 2019 оны 10 сарын 29

Новш гэж . Одоо хүртэл аваагүй байсан юм уу?

0  |  0
SS(192.82.70.228) 2019 оны 10 сарын 29

Новш гэж . Одоо хүртэл аваагүй байсан юм уу?

0  |  0
Зочин(203.91.115.48) 2019 оны 10 сарын 29

Тэгмээрсэн дээ. Ёстой зуун хувь дэмжиж байна. Уран бүтээлийн амжилт хүсье.

1  |  0
бодлын хулгайч(46.165.250.83) 2019 оны 10 сарын 30

ЗҮЙТЭЙ . ДЭМЖИЖ БАЙНА. ТА НАРТАА АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

3  |  0
Top