Симфони жазз тоглолт болно

2019 оны 10 сарын 04

Монголын эстрад, жазз урлагийн ууган уран бүтээлчид болох Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Монголын урлагийн сор болсон Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж гээд олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай чуулга юм.

Одоогийн “Баян Монгол” чуулгын залуучууд тус чуулгын 5-дах үеийн уран бүтээлчид ба жазз хөгжмийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа юм. Баян Монгол чуулгын уран бүтээлчид ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, ном, тоглолтууд гээд олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь 2019 оны 10-р сарын 18-нд Улсын Филармонийн тайзнаа болох “Симфони Жазз” тоглолт юм. Дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг жазз хөгжмийн урсгалд хөрвүүлэн үзэгч, сонсогчиддоо хүргэх уг тоглолт гайхамшигтай болох нь дамжиггүй ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top