Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Мяликгулыевич Бердымухамедов саяхан туркмен алабай буюу Дундад Азийн овчарк нохойны тухай ном бичжээ.

Энэ номын баярыг тус улс зургаа дахь хоногтоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Цаашдаа ч тэмдэглэх буй заа.

Гурбангулы Бердымухамедов номоо энэ сарын 13-нд Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж, сайд нартаа бэлэглэн, хоточ нохойны тухай зохиосон шүлгээ уншсан.

Есдүгээр сарын 14-нд Соёлын ордонд номд зориулсан баярын концерт болжээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зохиосон “Туркмен алабай нохой” шүлгэд ая хийж, ард түмэнд танилцуулжээ.
16-нд нь шинэ номын талаар эрдэм шинжилгээний хурал болж, эрдэмтэд, парламентын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн оролцож, үнэхээр сор бүтээл болсныг онцлон тэмдэглэжээ.

Энэ өдөр мөн ГХЯ-ны Олон улсын харилцааны хүрээлэнд номыг гадаадын төлөөлөгчдөд танилцуулав.

17-ны өдөр Ашхабадын ХАА-н цогцолборын хурлын танхимд хөдөө аж ахуйн бүх салбарын төлөөлөгчид цуглан, баярын хурал хийлээ.

18-нд Ахал мужид туркмен хоточ нохойны үржүүлгийн газар нээгдлээ.

Дашрамд дурдахад Ерөнхийлөгч энэ номыг хоёр сар, 18 хоногт бичиж дуусгажээ.


Сэтгэгдэл ( 2 )
yuuuuuuuuuuuuuuuu veeeeeeeee ............kheden on beeeeeeeee.....Bi Mongold tursun ni yamai daa.....
soliorol , demiirliin deed gej l ene baykh daa