Хятад улс ам.долларын тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлж эхэлжээ
Хятадын судалгааны “Hurun” компаниас гаргасан Hurun Global Rich List 2026 жагсаалтаас үзвэл тус улсад нийт 1110 ам.долларын тэрбумтан амьдарч байгаа нь өнгөрсөн оноос 287-оор олон юм. Дэлхий дахинд нэг тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй эрхмүүдийн тоо 4020-д хүрчээ. Өнгөрсөн онд эл үзүүлэлтээр тэргүүлж байсан АНУ хоёрт бичигдэв. Тус улсад нийт 1000 тэрбумтан амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад тэрбумтнуудын эгнээ 130-аар нэмэгдсэн байна.
Дэлхий дахин тэрбумтнуудын жагсаалтаас 100 гаруй хүн хасагдсан ч өнгөрсөн онтой харьцуулахад 578 хүнээр нэмэгдсэн нь дэлхийн дээд амжилт юм. Тэрбумтнуудын жагсаалтад нийт 726 хүн орж иржээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд өдөрт дунджаар хоёр тэрбумтан төрж байсан гэсэн үг. Тэдний 318 нь Хятадын иргэд.
Энэтхэг улс тэрбумтнуудынхаа тоогоор гуравт бичигджээ. Тус улс нийт 308 долларын тэрбумтантай. Үүний араас Герман /171/, Их Британи /150/, Швейцар /114/ жагссан байна. Харин ОХУ-д 105 долларын тэрбумтан бүртгүүлжээ.
Хотуудаас тэрбумтнуудынхаа тоогоор Нью Йорк тэргүүлж байна. Тус хот 146 тэрбумтантай.
Харин дэлхийн хамгийн баян хүнээр Tesla, SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск тодорсон хэвээр. Түүний хөрөнгийн хэмжээ 792 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Хоёрт нийт 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос оржээ.

Сэтгэгдэл ( 16 )
Гоё юумаа
Гоё юумаа
Гоё юумаа
ямар гайхалтай мэдээ вэ
ямар гайхалтай мэдээ вэ
ямар гайхалтай мэдээ вэ
ямар гайхалтай мэдээ вэ
найс
найс
найс
найс
найс
Yiooooo but unheer gaihaltai yaaj Ingej mundag baidag bnaaaa baharahmaar ym heleh ug alga
Yiooooo but unheer gaihaltai yaaj Ingej mundag baidag bnaaaa baharahmaar ym heleh ug alga
Yiooooo but unheer gaihaltai yaaj Ingej mundag baidag bnaaaa baharahmaar ym heleh ug alga
Yiooooo but unheer gaihaltai yaaj Ingej mundag baidag bnaaaa baharahmaar ym heleh ug alga