Өнөөдөр “Дэлхийн хүнсний өдөр”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрийг 1979 оноос хойш ”Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж иржээ. Анх 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага анхныхаа хурлыг хийсэн байдаг бөгөөд 1979 аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн ажээ. Харин 1981 оноос жил бүрийг өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм байна. Энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хөдөө аж ахуйн хоршоод дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэж байна” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Уг байгууллагад дэлхийн 191 орон, нэг гишүүн байгууллага /Европын холбоо/ нэгдсэн бөгөөд манай улс 1973 онд гишүүнээр элссэн аж. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ажлын гол чиглэл нь иргэдийг тогтвортой, эрүүл аюулгүй хүнсээр хангахад оршдог ажээ. Мөн гишүүн орнуудынхаа хөдөө аж ахуйн техникийн чадавхийг бэхжүүлж ажилладаг байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтарч ажилладаг юм. Манай улсад 2009 онд суурин төлөөлөгчийн газраа байгуулж дэвшилттэй ажиллаж эхэлсэн бөгөөд гурван жилийн хугацаанд 12,5 сая америк долларын санхүүжилтээр 10 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Энэ өдрийн хүрээнд ҮХААЯ, Хоршоодын холбоо, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгчийн газар хамтран хэлэлцүүлэг хийх ба хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хангамж, хүнсний эрүүл ахуй гэх мэт сэдвүүдээр  гадаад дотоодын мэргэжилтнүүд илтгэл тавих юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu