Пентагоны тэргүүн Пит Хегсет АНУ-ын Хуурай замын цэргийн штабын дарга Рэнди Жоржыг ажлаас нь чөлөөлсөн болохыг Пентагон баталжээ.
АНУ-ын армийн штабын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден Рэнди Жоржыг 2023 онд томилж байжээ.
АНУ Израилын хамтаар Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа энэ цаг үед Хуурай замын цэргийн штабын даргыг сольж байгаа нь сонин шийдвэр болохыг ВВС агентлаг онцолсон байна.
Рэнди Жорж АНУ-ын хамгийн нэр хүнд бүхий Уэст Поинт цэргийн академийг дүүргэсэн бөгөөд Персийн булангийн дайн, Ирак, Афганистан дахь мөргөлдөөн оролцож байжээ.
Түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгааныг дурдаагүй байна. Түүнтэй хамт мөн хоёр генералыг чөлөөлжээ. CBS сувгийн эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Пентагоны тэргүүний баримталж буй Хуурай замын цэргийг хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүн тус албан тушаалыг хаших ёстой гэж Хегсет үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )