Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын хувьд айхтар хуваагдсан зүйл байхгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрээр АН-ын өргөн барьсан хуулийн төслийн талаар "УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь УИХ-аар орж ирж байгаа хуулийг нэг тийш илүү давамгайлуулахгүй байх зэрэг талаар ярьж байгаа хэрэг. Өмнө нь ийм кейс ч олон байсан шүү дээ. З.Энхболдын үед ч байсан, бүх кнопыг таслаад, яриануудыг хаагаад өчнөөн л зүйл болж байсан шүү дээ. Тийм болохоор магадгүй энэ зөв тал руугаа явах байх гэж бодож байна. 

МАН-ын хувьд айхтар хуваагдсан зүйл байхгүй. Мэдээж үзэл бодлын зөрүү байлгүй яахав. Дандаа нэг дуутай байдаг юм гэж юу байхав, хоорондоо ярьж хэлнэ" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2 цагийн өмнө

илт хуваагдчихаад байхад энэ бөөрөнхий нөхөр

0  |  0
Top