13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашин хулгайлжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Тодруулбал, нэр бүхий төрөх эмнэлгийн гаднаас автомашинаа алдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг явуулахад 13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашиныг хулгайлсан нь тогтоогдож, уг тээврийн хэрэгслийг эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top