Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус АНУ-ын Amazon компанийн Бахрейн дахь үүлэн тооцооллын төвд цохилт өгсөн тухай мэдээлжээ.
Тус компани Ойрх Дорнодыг орхин гарах тухай мэдэгдсэн гэж IRIB агентлаг дамжуулсан байна.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус онцолсноор, энэ нь тагнуул, террорист технологийг хөгжүүлж буй гэх АНУ-ын компаниудын эсрэг чиглэсэн цуврал ажиллагааны нэг. Өнгөрсөн даваа гарагт тус корпус АНУ-ын ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад цохилт өгч эхэлнэ гэж анхааруулж байв. Эдгээр компанийн жагсаалтад АНУ-ын 16, АНЭУ-ын хоёр компани дурдагдсан байсан ч Amazon компани ороогүй байжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Чи наад гурваа нэрлээд Нет наахууг орхичихлоо. Бас нэг террорист, шивонист, геноцитд дурлагч нөхөрдөө
Үмхий Трамп Путин Зелински гураваас болоод дэлхий хямарчих юмаа. Энэ гурав үхээсэй