С.Бямбацогт: Нам бус байхад болохгүй зүйл байхгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 03

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, уг асуудлыг үдээс хойш чуулганы хуралдаанд танилцуулах байсан. Гэсэн ч АН-ын бүлэг С.Бямбацогтыг эсэргүүцэн хэд хэдэн шаардлага тавьсан бөгөөд энэхүү асуудалд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ тухайгаа тэрээр "АН-ын бүлэг УИХ-ын дарга ямар нэгэн байдлаар намчирхахгүй байхыг шаардсан. Энэ бол зүй ёсны хэрэг. Мөн албан тушаалаа суудал халаах байдлаар ашиглахгүй байхыг шаардсан. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 

Мөн нам бус байх ёстой гэх асуудал ярьж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан хууль байгаа. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх ёстой гэсэн. Үүнийг холбогдох хүмүүст уламжилт танилцуулъя гэдэг байр суурьтай байна. 

Сонгодог парламенттай улсуудад тодорхой жишиг байдаг. Улс орны эдийн засаг хүндэрч болзошгүй байна. Энэ үед бид талцаж хуваагдаад байх нь зохимжгүй. Тиймээс улс эх орны эрх ашгийг бодоод байгаа хугацаандаа нам бус байхад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Бидэнд нэг цаг, нэг минут алдахгүй байх ёстой" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Журмын нөхөд (202.126.89.84) 2026 оны 04 сарын 10

Мундаг залуу даа муулан бичигч та нар энэ залуутай зүйрлэшгүй тэнэгүүд

1  |  0
зочин(150.228.177.28) 2026 оны 04 сарын 10

Ийм спикертэй юм чинь УИХ ын нэр хүнд шалдаа буужээ.

0  |  1
зочин(150.228.177.28) 2026 оны 04 сарын 04

Хөгийн хэнээтэй жижигхэн амьтан байна даа

0  |  0
зочин(150.228.177.28) 2026 оны 04 сарын 04

УИХ дарга эхнэргүй байх ёстой гэвэл эхнэрээсээ салах нээ

0  |  0
зочин(66.181.177.230) 2026 оны 04 сарын 03

балин хамарт хорчин гар

0  |  0
Зочин(103.229.123.106) 2026 оны 04 сарын 03

Даргын төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нь ээ

1  |  0
Dd(103.168.34.60) 2026 оны 04 сарын 03

Talarhaj baina Gehdee huulichlahgui bol daraagiin hun chi ni.?!?

0  |  1
Top