“ЭТТ” ХК 9.5 сая тонн нүүрс экспортолжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний улиралд 9.5 нүүрс экспортолжээ. Түүнчлэн 8.7 сая тонн нүүрс олборлосон байна. Нийт экспортын орлого нь 641.6 сая ам.доллартой дүйж байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 101% өссөн үзүүлэлт юм.Борлуулалтын орлогоос 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн байна.

Энэ оны дөрвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох хуваарьтай байна. “ЭТТ” ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ноглол ашиг олгоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top