“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал 18 тэрбум төгрөгийн зэс НУУЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар 18 тэрбум төгрөгийн зэс газар ухаж нуусан байжээ.

Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийжээ. Уг шалгалтын үеэр тус үйлдвэрийн хашаанд 400 тонн зэс газар ухаж булсан байсныг илрүүлсэн байна. 

Тус үйлдвэрийн үйл ажиллагаа 2025 оны 8-р сараас эхлэн зогссон ч өнгөрсөн хугацаанд 8500 тн зэс хууль бусаар үйлдвэрлэсэн гэх мэдээлэл хувьцаа эзэмшигчдээс иржээ. Энэ нь 380 тэрбум төгрөгт хүрэх бөгөөд тус үйлдвэрийн хашаанаас 400 тн буюу 18 тэрбум төрөгийн зэс булаатай байсныг ийнхүү илрүүлэн шалгаж эхэлжээ. 

Эх сурвалжийн дурдаж буйгаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нь эхнэрийнхээ дансаар мөн их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан байж болзошгүй гэжээ. 

Б.Мөнхбаатар Улаанбаатар хотноо жагсаж байгаа бөгөөд тус компанид Хөрөнгө оруулалтын захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр гэх хүнээс 30 тэрбум төгрөг нэхэмжилж, түүний ах Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.65.208) 47 минутын өмнө

ийм хулгайчуудыг шууд газар дээр цаазаар авах хэрэгтэй

1  |  0
Top