
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж С.Бямбацогтыг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн. МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон 54 гишүүний 49 нь түүнийг УИХ-ын даргад дэмжлээ.
Энэ талаар С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрээр "МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын даргад миний биеийг нэр дэвшүүллээ.
Миний бие 2008 оноос хойш таван удаа гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа туршлагатай. Үүнийг харгалзан үзэж нэр дэвшүүлсэн гэдгээ хэлсэн.
Парламентийн спикер гэдэг парламентад суудалтай олон намыг зөвшилцөлд хүргэж, ойлголцох, парламентийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үндсэн чиг үүрэгтэй. Аль болох улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана.
Сандал суудал, албан тушаалын төлөө би УИХ-ын даргын албыг дараагийн албан тушаалын шат болгохгүй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )