Малын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Урин дулаан цаг болж буй энэ үед малын халдварт өвчин ихээр гардаг. Үүнтэй  холбогдуулан малын халдварт өвчнөөс хамгаалах 11 зааврыг мал эмнэлгийн мэргэжилтнүүд нэмж гаргажээ. Эдгээр заавруудыг ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлэг, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийг эмийн сорилт баталгаажуулалтын Улсын лаборатори, Биокомбинат Төл өсгөн үржүүлэх газар болон мал эмнэлгийн салбарт ажиллаж байсан ахмад мэргэжилтэн, эмч нарын төлөөллийн бүрэлдэхүүнт ажлын хэсэг боловсруулжээ. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлж, иргэдэд танилцуулах ажлын төлөвлөгөө одоогоор гараагүй байгаа бөгөөд энэхүү ажлыг яаравчлуулах гэнэ.

Монгол Улс мал, амьтдын халдварт өвчинтэй тэмцэх 50, паразит өвчинтэй тэмцэх 11 нийт 61  зааврыг шинэчлэн боловсруулан ХХААХҮ-ийн сайдын 2010 оны дөрөвүгээр сарын 5-ны өдрийн А/67 тушаалаар батлуулсан зааврыг мал эмнэлгийн үйлчилгээнд мөрдөж байгаа билээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top