Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар нийслэлийн есөн дүүргийн айлуудыг цахилгаан эрчим хүчээр хангахаар 2.5 тэрбум төгрөг баталсан. Гэр хорооллын цахилгаангүй болон өндөр хүчдэл нь хүрэлцдэггүй 3000 гаруй айлын асуудлыг наадмаас өмнө шийдэхээр арга хэмжээ авч эхэллээ. Одоогийн байдлаар ажлын явц 50 гаруй хувьтай явагдаж байна. Хамгийн эхэнд аюултай бүс буюу уулын орой, зам, далан суваг, үерийн амнаас бусад газар буусан айлуудыг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Мөн гэр хорооллын айлуудыг гэрэлтэй болгох, өндөр хүчдэлийг нь сайжруулахаар 59.1 км бүхий 10 кВт цахилгаан дамжуулах агаарын шугам, 24 дэд станц шинээр барьж байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )