Галзуу өвчин гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15


Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Номгоны хавцалд зусч байгаа Дархан-Уул аймгийн малчин н.Даваасамбуугийн нэг тэмээ үхсэн байна. Улмаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд явуулахад  галзуу өвчин болохыг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор Сайхан сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн тэмээг устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэнэ. Мөн голомт дахь 23 өрхийн 4038 малыг вакцинжуулсан болохыг эх сурвалж мэдээллээ.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top