Агаарын бохирдлыг бууруулах талаар ярилцаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15


Агаарын бохирдлыг бууруулах зорилготой хандивлагчдын уулзалт яг одоо болж байна. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл солилцох, төрөөс хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Уулзалтыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Улаанбаатар цэвэр агаар санаачилга II” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд  “Агаарын тухай” шинэ хууль, 2011-2012 оны өвлийн улирал дахь агаарын бохирдлын түвшнийг товч танилцуулах болон ирэх өвөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын тухай хэлэлцэх юм байна.  

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top