“Миний мэдэх Онцгой байдлын алба” эссэ бичлэгийн уралдааны шагналтнууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох, эх орноо хайрлан хамгаалах үзэл хандлагыг тэдний оролцоотойгоор бий болгох зорилготой “Миний мэдэх Онцгой байдлын алба” эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан тухай бид мэдээлсэн.

Уралдаанд нийт 27 бүтээл ирүүлснээс 2 дугаар шатанд 14 бүтээлийг шалгаруулан тэдгээр бүтээлээс 1-3 дугаар байрын шагналтнуудыг өчигдөр шагналаа. 

Залуу өсвөр үеийнхэнд эх орноо хайрлан хамгаалах, гамшиг, осолгүй, амар тайван  Монголын төлөө өөрийн хувь нэмрээ оруулах чиглэлээр бодитоор юу хийж чадах вэ гэдэг талаар бодож эргэцүүлэх боломжийг олгох, эх орноороо бахархан дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдааны уг уралдаанд:

1 дүгээр байранд: Дундговь аймгийн 4 дүгээр сургуулийн 11 а ангийн сурагч Б.Түвшинтөр

2 дугаар байранд: Монгени” цогцолборын 11 б ангийн сурагч Б.Долгормаа

3 дугаар байранд:  23 дугаар дунд сургуулийн 7 в ангийн сурагч О.Анар

3 дугаар байранд: “Галакси” дунд сургуулийн 7а ангийн сурагч Э.Сансармандах нар шалгарсан байна.

“Миний мэдэх Онцгой байдлын алба” эссе бичлэгийн уралдаанд Улаанбаатар хот төдийгүй Дундговь, Сүхбаатар, Увс аймгаас хүүхэд багачууд маань бүтээлээ ирүүлж идэвхитэй оролцсон гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гануух(66.181.160.51) 2025 оны 03 сарын 13

Сайн байн уу байранд орсон эссэнүүдийг хаанаас унших вэ

3  |  0
Гануух(66.181.160.51) 2025 оны 03 сарын 13

Сайн байн уу байранд орсон эссэнүүдийг хаанаас унших вэ

1  |  0
maagi(66.181.161.69) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу? Энэ байранд орсон эссэнүүдийг хаанаас унших вэ?

5  |  1
Top