Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд яг одоо эхлэх гэж байна. Зургадугаар сарын 7-нд болохоор товлогдоод байсан шүүх хурал шүүдэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хойшилсон юм. “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар нь шүүх хурал болохын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 16-нд хэвлий тус газраа хутгалуулж, яаралтай мэс засал хийлгэсний улмаас шүүх хурал саатаж байсан юм. Хоёр дахиа зургадугаар сарын 7-нд болох байсан шүүх хурал н.Төмөрбаатар дахин мэс засал хийлгэсэн гэх шалтгаанаар хойшилсноор ийнхүү өнөөдөр болох гэж байна.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай ажээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top