Сурагчдын амралтанд зориулж балет, морин хуурын дугуйлан хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Нийслэлийн хүүхдийн төлөө газар сурагчдын амралтыг тохиолдуулан бага насны хүүхдийн балет, морин хуурын дугуйлангаа хичээллүүлж эхэллээ. Балетын дугуйлангийн хувьд 3-13 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд харин морин хуурын дугуйланд нас харгалзахгүй юм. Хувь хүний сонголтоос хамаараад долоо хоногт хоёроос гурван удаа зуны гурван сарын турш хичээллэнэ. Төлбөрийн хувьд ангиллынхаа дагуу өөр өөр байгаа гэнэ. Харин амьдралын боломжгүй хүүхдүүдэд дугуйланд хамрагдахад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Сурагчдын хувьд зуны гурван сард амрахаар зорьдог газар бол яах аргагүй хүүхдийн зуслан юм. Одоогийн байдлаар 19 зуслан үйл ажиллагаагаа явуулахаар Нийслэлийн хүүхдийн төлөө газарт мэдэгдлээ өгчээ. Эдгээр зуслан дотор хөлбөмбөг, шатар, гадаад хэлний гэх мэт сургалттай төрөлжсөн зуслангууд байгаа аж. Хэрэв та эдгээр зуслангуудад хүүхдээ амраахыг хүсвэл Нийслэлийн хүүхдийн төлөө газарт очиж эрхийн бичгээ худалдан аваарай. Үнийн хувьд нэг хүүхэд 7-10 хоногт 100-120 мянган төгрөг байгаа гэнэ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top