Монгол улсын иргэн бүрт нэг удаа 0,7 га газрыг үнэгүй өмчлүүлнэ гэсэн хууль бий. Тэгвэл өмчилсөн газрынхаа үнийг иргэд тэр бүр мэддэггүй. 1997 онд Засгийн газраас батласан 152-р тогтоолоор Улаанбаатар хотод нэг га газрын суурь үнэ 440 сая төгрөг гэж тогтоосон байна. Харин 2003 онд батлагдсан хуулийн дагуу иргэн өөртөө өмчилсөн газрын нэг метр квадрат газрын үнэ нь 13200 байхаар тогтоожээ. Энэ бол газрын суурь үнэ бөгөөд хэрэв газраа зарвал худалдан борлуулсны татвар төлөх юм байна. Гэхдээ газрын үнэ бодит амьдрал дээр өндөр байгаа аж.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )