Жил болгон оюутнууд нийтийн тээврээр хэддүгээр сар хүртэл үнэгүй зорчих вэ гэсэн асуудал гардаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарыг дуустал виза картаараа зорчих эрхтэй юм байна. Зарим их дээд сургуулиуд амарсан боловч шалгалт нь дуусаагүй сургуулиуд ч бас бий. Тиймээс нийтийн тээврийнхэн өөрсдийн дураар мөнгө хураах ёсгүй. Хэрэв кондукторууд оюутнуудаас тасалбар авахыг шаардах, улмаар бичиг баримтыг нь хураасан тохиолдолд 326352 гэсэн утсанд хандан санал хүсэлтээ хэлж болно.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )