Нэг өдөрт зам тээврийн 39 осол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Энэ сарын 11-ний байдлаар Нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн 19 гэмт хэрэг, 39 осол бүртгэгджээ. Мөн Хэнтий, Булган аймагт зам тээврийн осол гарч, хүний амь эрсэдсэн байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Хамар даваа”-нд явж байсан “Toyota Land Cruiser” маркийн машин онхолдож, дотор нь сууж явсан 55 настай эрэгтэй, 23, 33 настай хоёр эмэгтэй, гурван сартай хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Мөн Булган аймгийн Хангал сумын нутагт “Accent” маркийн машин нь онхолдож, 49 настай эрэгтэй, 47 настай эмэгтэй амь насаа алдсан байна.

Тиймээс зуны дэлгэр цаг ирж буйтай холбогдуулан хотоос салхинд гарч буй иргэд хөдөөний зам, гүвээ, давааг давахдаа хурдаа тохируулан, машины бүрэн бүтэн байдлаа хангаж байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top