Гадаадын иргэнтэй гэр бүл бологсод хүний наймаанд өртөх нь ихэсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь эрс ихэссэн. Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвөөс гаргасан сүүлийн 10 жилийн судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны 5139 иргэдтэй гэр бүл болжээ. Анх ИБМҮТ–д гадаадын иргэдтэй гэр бүл батлуулах бүртгэлд 44 хос бүртгүүлсэн. Үүнээс хойш буюу 2006-2008 онд 2473 хүн гадаадын иргэдтэй гэр бүл бологсдын тоо эрс өсчээ. Гэхдээ гадаадын иргэдтэй ханилсан хүмүүсийн дийлэнх нь манай бүсгүйчүүд. Ихэнх нь Солонгос хүмүүстэй гэр бүл болдог ч Герман, Англи, Швейцарь, Америкийн иргэдтэй гэр бүл бологсдын тоо тэднээс дутуугүй. Харийн орны хүнийг амьдралын ханиараа сонгож байгаа бүсгүйчүүдийн маань дийлэнх нь гэр бүлийн амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг зорьдог ч хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон нь цөөнгүй. Гэр бүлийн асуудлаар хүйсийн тэгш эрхийн төвийн тусгай дугаарт 92 хүн хандсанаас 66 нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртжээ. Тиймээс энэ асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top