Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар зургадугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон зарласан билээ. Энэ өдрийг манай улс 2002 оноос хойш тэмдэглэж ирсэн юм. Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь Чингэлтэй дүүргийн 5-р сургууль дээр зохион байгуулагдах хөл бөмбөгийн тэмцээн. Уг тэмцээн нь зөвхөн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд болох юм байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )