Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” төвд түймэр гарчээ. Уг төв “Хатагтай” гутлын их дэлгүүрийн ард байрладаг бөгөөд “Ku"damm” баар, “Могул” дэлгүүр, авто сургууль зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Гал түймрийн талаарх дуудлагыг 10.20 цагт авсан Аврах гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид голомтод нь ажилласан байна. Гал сөнөөгчид ажиллахад хүндрэл бэрхшээл үүсч байсан ч амжилттай унтрааж чадлаа. Нийслэлийн онцгой байдлынхан болон цагдаагийнхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )