Хутгалуулсан цагдаагийн биеийн байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед халдсан хэрэг өчигдөр “Нарантуул зах-2” дээр гарлаа. 13 цагийн үед тус дүүргийн XV хороонд оршин суудаг 60 настай Энхбаатар гэгч этгээд хоёр нөхрийн хамт архи ууж хэв журмын зөрчил гаргаж байжээ. Шаардлага тавихаар очсон цагдаагийн өөдөөс эсэргүүцэж, цагдаагийн хэвлийн тус газар нь хутгалжээ. Хутгалуулсан цагдаа ГССҮТ-д 18 цагийн үед шуурхай хагалгаанд орсон ч биеийн байдал нь хүнд байна. Хохирогч цагдааг Бат-Эрдэнэ гэдэг бөгөөд цагдаагийн ахлах цолтой аж.

 

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top