ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн жижиг амжилтаараа бүү гайхуул

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Хонь

Хуучин ажлаа дуусгасныхаа дараа шинэ төсөл эхлүүлээрэй. Бусадтай харилцахдаа зөөлөн байхыг хичээ. Ёжтой тоглоом хийж, дотнын хүнээ гомдоох вий. Чимээгүй орчинд ганцаар суух хагас цагийг гаргаарай.

Үхэр

Нэг ахуйн асуудлаас нөгөө рүү түргэн шилжих чадвар шаардана. Төлөвлөөгүй ч хэрэгтэй зардал гарч магадгүй. Дотнын хүн нь ахуйн зөвлөгөө хүсэх ба таны санаа тус болно.

Ихэр

Нэг газарт тогтож сууж чадахгүй. Тиймээс энэ идэвхээ бодолцон төлөвлөгөө гаргаарай. Ажлын ширээ болон үүрэн утасныхаа ой санамжийг цэгцэлж, цэвэрлэ. Хувийн амьдралдаа санаачилга гаргаарай.

Мэлхий

Ямар ч шалтгаангүй өөрийгөө баярлуулаарай. Эрч хүч шаардсан хүнд ажлуудаа боломжтой бол хойшлуул. Цэвэр агаарт аль болох их цагийг өнгөрүүлээрэй. Ахуйн сэдэвтэй маргаанд ажиглагчийн байр сууринаас хандаарай.

Арслан

Дэргэд байгаа хүндээ ажил хариуцуулж, итгэх нь ямар чухал болохыг харуулна. Гэрээ цэвэрлэх, ажлын асуудлыг шийдэх үүргийг зөвхөн өөртөө оноох хэрэггүй. Бие организмаа сонс. Ядарсан мэдрэмж төрвөл завсарлага аваарай.

Охин

Бүх зүйлийг тодорхой болгохыг хүснэ. Тиймээс шууд асуулт тавихаас бүү эмээ. Ажлын хуваариа чанд баримтал. Таны бодитой санааг гэр бүлийнхэн нь дэмжинэ.

Жинлүүр

Дархлаагаа дэмж. Хоол хүнсэндээ шинэ ногоо, жимс түлхүү хэрэглээрэй. Гомдол тээж байгаа бол хайртай хүнтэйгээ тайван ярилцаарай. Санхүүгийн асуудал тогтвортой байх тул санаа зовох хэрэггүй.

Хилэнц

Гэр орны аливаа ажлыг хөнгөхөн амжуулна. Төлөвлөгөөгөө өөртөө үлдээж, жижиг амжилтаараа гайхуулах хэрэггүй. Үдэш нь төрөл садан нь зочилно.

Нум

Баримт бичиг бүрдүүлэх, төлбөр хийх эсвэл захидал илгээхдээ нарийн зүйлсийг сайтар шалгаарай. Хайртай хүмүүстээ чин сэтгэлийн үгээ харамгүй хэлээрэй.

Матар

Шаардлага өндөр, хэцүү зантай хүмүүстэй хүртэл хэл амаа амархан олно. Ахуйн асуудлаа шийдэхэд тохиромжтой. Хүнд зүйл өргөхөөс татгалзаарай.

Хумх

Энэ өдөр бужигнаантай эхлэх ч үд гэхэд тайван байдалд эргэн орно. Сэтгэлийн хөдөлгөөнөөр чухал асуудлаа шийдэхгүй байхыг хичээгээрэй. Ажлын дараа агаарт алхвал ажлын тухай бодлоо хаяж, амралтын уур амьсгал орно.

Загас

Нойр, амралтын чанартаа онцгойлон анхаар. Бусадтай харилцахдаа мэдрэмжээ сонс. Таагүй хүнтэй аль болох ярилцахгүй байсан нь дээр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top