Трамп | Ирантай хийх хэлэлцээ 3-ний өдөр эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын гуравны өдөр буюу манай цагаар маргааш өдрөөс эхлэн Ирантай хэлэлцээгээ эхлүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Тэд халдлагын цар хүрээг мэдэж байсан. Одоо бид Ирантай хэлэлцээ эхлүүлнэ” гэсэн байна.

АНУ-ын талаас Ирантай холбогдож тэдний хүсэлтийн дагуу агаарын өргөтгөсөн дайралтыг зогсоожээ. Мөн АНУ-ын төрийн тэргүүний хэлж байгаачлан Ираныг цөмийн зэвсгээс ангижруулахад дараагийн алхамаа хийхээр төлөвлөж байна. Ямар үр дүнд хүрэх нь одоогоор тодорхойгүй ч Ираны цөмийн зэвсгийн талаарх яриа хэлэлцээ үр дүнд хүрч магадгүй болоод байна. Учир нь энэ сарын 2-ны өдөр Катарын зуучлалаар Ормузын хоолойн үйл ажиллагааг сэргээх талаар буулт хийхээр болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top