Япон, БНСУ хамтарсан сургуулилт хийв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Япон, БНСУ хамтран далайд эрэн хайх, аврах цэргийн сургуулилтыг 2017 оноос хойш анх удаа хийлээ гэж “The Korea Times” хэвлэл мэдээлжээ.

БНСУ-ын тэнгисийн хүчний мэдээлснээр, хамтарсан сургуулилт Ченжу арлаас зүүн өмнөд зүгт олон улсын хилийн бүсэд болжээ. Арга хэмжээнд Японы тэнгисийн хүчний “Cheon Ja Bong” десантын онгоц, “Cheon Ja Bong” онгоц тээвэрлэгч болон цэргийн нисдэг тэрэг зэрэг оролцсон байна.

1999 оноос хойш хоёр жилд нэг удаа явуулж байсан энэхүү сургуулилт нь Солонгосын хойг орчимд гарч болзошгүй аливаа хэрэгт шуурхай хариу үйлдэл үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг уялдуулах зорилготой.

Японы тэнгисийн хүчний харуулын онгоц БНСУ-ын цэргийн хөлөг онгоц дээгүүр ойрхон ниссэний улмаас тус хоёр улсын харилцаа муудсан тул хамтарсан сургуулилтыг 2017 оноос хойш зохион байгуулаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top