Япон, АНУ, БНСУ-ын төлөөлөгчид уулзав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

Япон, АНУ, БНСУ-ын гадаад хэргийн яамдын төлөөлөгчид гурван талт уулзалт хийж, БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Украин, Тайванийг тойрсон асуудал, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэлэлцжээ.

Хойд Солонгос өндөр давтамжтай пуужингийн туршилт хийж байгаа нь тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийг сорьж байна гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Украины нөхцөл байдлын талаар талууд цөмийн зэвсэг хэрэглэх аюулыг бий болгохгүй байхын чухлыг тэмдэглээд Украин бохир бөмбөг хэрэглэхээр бэлтгэж байгаа гэх Оросын мэдэгдлийг няцаажээ. Талууд мөн Тайванийг тойрсон асуудал, Зүүн өмнөд Ази дахь нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн аюулгүй байдал, хүйсийн тэгш эрх зэрэг сэдвүүдийг хөндсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top