Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэх эсэх асуудлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр (2026.05.25) хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг нийт олонхийн саналаар дэмжсэн. 

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулна. Улмаар олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор болох юм. 

Б.Пүрэвдагва нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрээр Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Австралийн Нью-Кестлийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.

 

Ажилласан байдал:

2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал Монголын оуютны холбооны дарга,

2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намайн байгуулалтын газрын улс төрийн ажилтан,

2011-2012 онд МАН-ын ЕНБД-ын шадар туслах,

2013-2015 онд НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2017 онд МАН-ын ЕНБД-ын орон тооны зөвлөх

2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top