Хилчид цасан шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд оллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сүхбаатар аймгийн Наран сумын I багийн гурван иргэн 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд малаа эрэх зорилгоор яваад цасан шуурганд төөрч, сураггүй болсон талаарх мэдээллийг 15.10 цагт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн дугаар салбарт мэдэгджээ.

Уг мэдээллийн дагуу хилчид шуурхай эрэл зохион байгуулж 17.40 цагт төөрсөн гурван иргэнийг 350 орчим тооны малын хамт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top