Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи АНУ-ын цохилт бүс нутгийн хэмжээний мөргөлдөөнд хүргэнэ гэж мэдэгджээ.
АНУ тус бүс нутагт нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо илгээгээд байгаа бол Иран Ормузын хоолойд цэргийн сургуулилт явуулсан юм. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны худалдааны тавны нэг нь дайран өнгөрдөг. Иранд цохилт өгсөн тохиолдолд эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн гол зам болох тус хоолойг хаана гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Үүнтэй зэрэгцэн Турк, Египет, Катарын эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Ираны төлөөлөгчдийн уулзалтыг ойрын үед Анкара хотноо зохион байгуулахаар ажиллаж байна Axios мэдээлжээ. Энэхүү уулзалт нь тус бүс нутагт дайн дэгдэхээс сэргийлнэ гэж талууд найдаж байна.
АНУ-ын эх сурвалжийн мэдээллээр, АНУ, Ираны төлөөлөгчид энэ долоо хоногт Туркт уулзаж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Трампын засаг захиргаа Ирантай уулзалт хийхэд бэлэн буйгаа Ираны талд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )