Трамп Ирантай хамтарч ажилладаг орнуудад 25 хувийн татвар ногдуулав

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хамтарч ажилладаг бүх орны бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан тухайгаа Truth Social  сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ. Шийдвэр нь даруй хүчин төгөлдөр болсон байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын засаг захиргаа Иранд дарамт шахалт үзүүлэх зорилгоор уламжлалт агаарын цохилтоос авхуулаад кибер ажиллагаа, засгийн газрыг нь ганхуулах зэрэг бүх төрлийн арга хэмжээ авах боломжуудыг судалж байна гэж CBS суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.

1979 онд хаан ширээнээс нь унагасан Ираны шахын хүү Реза Пехвели энэ сарын 8-нд уриалга гаргасны дараа тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал идэвхжиж, орон даяар интернэт тасарсан билээ. Ираны хэд хэдэн хотуудад жагсагчид цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн гарч, Ройтерс агентлагийн мэдээллээр, дор хаяж 500 гаруй хүн амиа алдаад байна.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан ард иргэддээ хандан эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэн, асуудлыг шийдвэрлэхийг амлаж, Израил, АНУ-ын эрх баригчдыг эмх замбараагүй байдалд үүсгэж байгаад буруутгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top