Өнгөрсөн бямба гаригт Абу Дабид болсон UFC-гийн тулааны үеэр эзэн орны тамирчин Мохаммед Яхьягийн нүүр аймшигтай хавдаж, нүд хальтрам болсон байлаа.
Түүнийг Стивен Нгуен зургаан удаа нокдаунд оруулж, энэ спортын түүхэн дээд амжилтыг тогтоосон юм. Өмнө нь Жереми Стивенс нэг тулааны явцад таван удаа Форрест Петцийг нокдаунд оруулсан нь дээд амжилтад тооцогдож байв.

Зургаан удаа нокдаунд орсон ч гэлээ Мохаммад Яхья тулаанаа үргэлжлүүлсээр байгаад эцэстээ нүүр нь бамбайж, нүд нь юм харахын аргагүй болоход шүүгч Жэйсон Херцог зогсоож, ялагчаар Нгуенийг зарласан юм.
Тэгвэл шүүгч Жэйсон Херцогийг хэтэрхий оройтож тулааныг зогсоосон, хүний бие эрүүл мэндэд гүн хор хохирол учиртал зориудаар тулааныг үргэлжлүүлсэн хэмээн зарим тулаан сонирхогчид буруутган шүүмжилж, ажлаас нь яаралтай халахыг шаардаж эхэллээ.

“Энэ гэмтэл бэртэл тулаанчийн амьдралыг өөрчилнө шүү дээ. Ингэтэл нь гөвшүүлэхийг хараад зогсож байсан шүүгчийг халах хэрэгтэй” гэх юмуу “Чөтгөр аваг, ийм юм зүгээр хараад байна гэдэг солиотой юм бэ!” хэмээн өөр нэгэн эгдүүцжээ. “Эхний үед зургаан удаа нокдаунд орохыг нь хараад, тулааныг Херцог зогсоосон ч үгүй”, “Яхьяг үхвэл үхэг гээд орхичихож” хэмээн үзэгчид бухимдан өгүүлцгээжээ. Нэг хүн бүр шүүгчийг шоронд хийхийг ч шаардсан байна.

Энэ бол Нгуений хувьд UFC-гийн октагон дахь анхны ялалт байлаа. “Энэ мөчийн төлөө би маш их хөдөлмөрлөсөн. Ашгүй анхны ялалтаа авлаа. Тулаан дуусаагүй байхад тэмцэл зогсох ёсгүй” гэж тэрбээр өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
Энэ бол мөнгөний нөлөө, ганц үеийн тулаан үзэх гэж үзэгчид мөнгө төлдөггүй, тиймээс тулааныг аль болох удаан үргэлжлүүлэх сонирхол хаа хаанаа байдаг, эрүүл мэндээ боддог бол ийм юманд орох хэрэггүй л дээ