Тайванийн засаг захиргаа Хятадын 17 компанийг шалгаж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Тайванийн засаг захиргаа хагас дамжуулагч болон технологийн өндөр чадвартай ажилтнуудыг хууль бусаар авахыг оролдсон гэж сэрдэгдэж буй Хятадын 17 компанийг шалгаж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, олон арван байршилд үзлэг хийж, 100 орчим хүнтэй ярилцаад байна.

Тайванийн хууль зүйн яамны мөрдөн шалгах товчооны мэдээлэлд дурдсанаар долоодугаар сарын 13-ны өдрөөс наймдугаар сарын 4-ний хооронд нийт 330 ажилтныг хууль бусаар ажилд авсан гэх үндэслэлээр 61 байршилд нэгжлэг хийж, 114 хүнийг байцаалтад дууджээ. Хятадын нэр бүхий компаниуд дунд Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй ACM компани багтсан байна.

БНХАУ-ын компаниуд Тайваньд үйл ажиллагаа явуулахдаа гаднын компанийн дүрээр аж ахуйн нэгж байгуулж гол хөрөнгө оруулагчаа нуудаг гэж Тайванийн эрх баригчид үзэж байна. Тайваньд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хагас дамжуулагчийн үйл ажиллагааны голлох хэсэгт түүн дотор чипний загварт Хятадын хөрөнгө оруулалтыг хориглодог аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top