
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр нийт 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 801, гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 52, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 82 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид дөрвөн хэргийг шуурхай илрүүлж, 17 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )