ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 5. Энэ өдрөөс хойш он дуусахад 148 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 32 минутад мандан, үдшийн наран 20 цаг 24 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 27 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр Буркино Фасо улсад тусгаар тогтнолын өдөр, Бангладеш улсад их бослогын өдөр, Хорват улсад Эх орноо ялсныг талархан дурсах өдөр тохиож байна. Энэ өдөр Оросын нэрт аялагч Витус Беринг, Бразилын анхны Ерөнхийлөгч Деодоро да Фонсека, Францын нэрт богино өгүүллэгийн зохиолч Ги Де Мопассан, Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Вассили Леонтьеф, Америкийн нэрт сансрын нисэгч, Саранд хүрсэн анхны хүн Ниил Армстронг, Америкийн нэрт сагсанбөмбөгч Патрик Ювинг, Францын улстөрч Марин Ла Пен, Английн хөлбөмбөгч Уейн Бридж, Кот Дивуарын хөлбөмбөгч Саломон Калу, Испанийн хөлбөмбөгч Гави нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

Манай эриний 25 оны энэ өдөр Гуанвү хаан Хан гүрнийг шинээр эмхлэн байгуулав.

1100 оны энэ өдөр Английн хаан ширээнд I Хенри суужээ.

1506 оны энэ өдөр Клецкийн тулаанд Литвийн их вант улс Крымын хаант улсыг буулган авчээ.

1735 оны энэ өдөр “New York Weekly Journal” сэтгүүлийн нийтлэлч Жон Питр Зенгер хэвлэлийн эрх чөлөөний тухай анхны үзэл санааг дэвшүүлжээ.

1858 оны энэ өдөр Америкийн бизнесмен Сайрус Уест Фильд атлантын далай дамнасан анхны цахилгаан мэдээний шугамыг амжилттай угсрав.

1884 оны энэ өдөр Эрх чөлөөний хөшөөний шавыг тавьжээ.

1914 оны энэ өдөр АНУ-ын Кливленд мужийн Охайо хотод анхны цахилгаан гэрэл дохиог амжилттай суурилуулжээ.

1939 оны энэ өдөр Испанийн нийслэл Мадрид хотод Социалист залуучуудын холбооны 13 эмэгтэй гишүүнийг цаазаар авчээ.

1940 оны энэ өдөр Зөвлөлтийн Улаан арми Латвийг булаан эзлэв.

1962 оны энэ өдөр Өмнөд Африкт арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Нелсон Манделаг шоронд хорьжээ. Тэрээр 1990 оныг хүртэл суллагдаагүй юм.

2010 оны энэ өдөр Чилийн Копьяпогийн уурхайд осол гарч ойролцоогоор 700 метрийн гүнд 33 уурхайчин 69 хоног гацжээ.

2024 оны энэ өдөр Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина эсэргүүцлийн жагсаалын улмаас огцорч, улс орноосоо дүрвэв. Ингэснээр түүний 15 жилийн засаглал нуран унасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top