Холимог тулааны ONE холбоонд Б.Энх-Оргилтой Хятадын тулаанч Танг Кайтай тулалдах өндөр магадлалтай гэгдэж байна. Тэгвэл тэрээр Б.Энх-Оргилын талаар ингэж ярьжээ.
Танг Кай хэлэхдээ "Монгол залуу юу сонссон. Надтай тулалдана гэсэн байна лээ. Яахав хүрээд ир. Оролдоод үз. Би түүнд түвшин өөр гэдгээ харуулна" гэжээ.
Танг Кай нь энэ сарын 15-ны өдөр ONE Fight Night 43 тэмцээнд Шамид Гасановыг дөрөвдүгээр үед техникийн хүнд цохилтоор буулган авч өдөн жинд хоёр дахь удаагаа цолоо хамгаалсан байна.
Одоо түүнтэй ONE холбооны хөнгөн жингийн аварга Б.Энх-Оргил тулалдахад бэлэн гэдгээ зарласан. Тэрээр өнгөрсөн оны 12-р сард ONE Fight Night 38 тэмцээнд Фабрицио Андрадег боох мэхээр ялж, хөнгөн жингийн аварга болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )