ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 6. Энэ өдрөөс хойш он дуусахад 147 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 28 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй. Өнөөдөр үс засуулахад тохиромжтой.

Өнөөдөр Боливи болон Ямайк улсад тусгаар тогтнолын өдөр, Япон улсад Хирошимагийн энх тайвны өдөр, ОХУ-д Төмөр замын цэргийн өдөр тохиож байна. Энэ өдөр Швейцарын нэрт математикч Йоханн Бернулли, Шотландын нэрт фармалогич, Нобелийн шагналт Александер Флеминг, Поп артын гол төлөөлөгч, зураач Энди Уорхол, “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киноны жүжигчин Кетрин Хикс, Оскарын шагналт Хонконгийн жүжигчин Мишел Юү, Америкийн сагсанбөмбөгч Девид Робинсон, Энэтхэг гаралтай Америкийн кино найруулагч Найт Шямалан, Америкийн жүжигчин Вера Мармига, Нидерландын нэрт хөлбөмбөгч Робин ван Перси, Францын хөлбөмбөгч Бафетимби Гомис нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1538 оны энэ өдөр Колумбийн Богота хотыг байгуулжээ.

1819 оны энэ өдөр АНУ-д анхны хувийн цэргийн сургууль болох Норвичийн сургууль байгуулагджээ.

1825 оны энэ өдөр Боливийн тусгаар тогтнолын тунхгийг соёрхон баталжээ.

1890 оны энэ өдөр Нью-Йоркын шоронд хүн амины гэмт хэрэгтэн Уиллиам Кеммлерийг цахилгаан сандалд суулган цаазаар авав. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болжээ.

1914 оны энэ өдөр Серби улс Германд, Австри улс Хаант Орос улсад дайн зарлажээ.

1926 оны энэ өдөр Гертруд Эдерл Английн сувгийг сэлж туулсан анхны эмэгтэй болжээ.

1945 оны энэ өдөр АНУ-ын нисэх хүчний “Энола Гей” онгоцноос “Тарган хүү” цөмийн бөмбөгийг Японы Хирошима хотод хаяв. Ойролцоогоор 70 мянган хүн тэр даруй амь алджээ. Дараагийн хэдэн арван жилд нь олон мянган хүн цацрагийн хордлогын улмаас нас барсан юм.

1960 оны энэ өдөр Кубын хувьсгалчид Америк болон гаднын хөрөнгө оруулалттай бүх компанийг төрийн өмчид авав.

1962 оны энэ өдөр Ямайк улс Их Британиас тусгаар тогтножээ.

1965 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Санал өгөх эрхийн тухай хуульд гарын үсэг зурснаар өнгөт арьстнууд сонгох, сонгогдох эрхтэй болов.

1990 оны энэ өдөр Ирак улс Кувейтийг булаан эзэлсэнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ирак улсад худалдаа хориг тогтоов.

1991 оны энэ өдөр Дэлхийг хэрсэн тор буюу WWW-г нэрт эрдэмтэн Тим Бернерс Лий олон нийтэд нээлттэй хэлбэрээр толилуулжээ.

2012 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлагийн “Curiosity” өөрөө явагч хэрэгсэл Ангараг гарагт газарджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top